Байгууллагын кибер аюулгүй байдлаа хангахын тулд дараах 10 алхамыг тусгаж төлөвлөгөө гаргаж мөрдөн ажиллахыг зөвлөж байна.

10-steps-2021-infographic-thumbnail

Байгууллагын кибер аюулгүй байдлаа хангахын тулд дараах 10 алхамыг тусгаж төлөвлөгөө гаргаж мөрдөн ажиллахыг зөвлөж байна.

Сүлжээний аюулгүй байдлыг хангах – Мэдээллийн сүлжээг гаднын болон дотоод халдлагаас сэргийлэхийн  тулд хяналт хамгаалалтын тохиргоо хийж, давуу эрхтэй хэрэглэгчдийг тоог хязгаарлан аюул учруулах эрсдэл болгоныг бууруулах хэрэгтэй

Сургалт зохион байгуулах – Ажилтан албан хаагчдад хувийн болон байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах дадлага сургалт зохион байгуулах

Хортой кодоос сэргийлэх – Сүлжээнд илрэх хортой кодоос хэрэглэгчдийг албан ёсны хортой кодын эсрэг программ хангамж ашиглан хамгаалах.

Мэдээлэл тээвэрлэгчийн хяналт - Байгууллагын сүлжээнд хэрэглэгдэж байгаа мэдээлэл тээвэрлэгч ( USB Flash, Hard disk)-ийн тоог хязгаарлах. Зөвхөн шаардлагатай үед хэрэглэх.

Хяналт хамгаалалтын тохиргоог шинэчлэх – Шинэчлэлийг тухай бүрд хийж сүлжээний хяналт хамгаалалтын хэвийн ажиллагааг тогтмол хянаж ажиллах.

Алсын зайнаас ажиллах дүрэм зааврыг боловсруулах – Ажилтан албан хаагч байгууллагын сүлжээнээс өөр сүлжээнд ажиллах үед кибер аюулгүй байдлыг хангах дүрэм заавартай байх.

Сүлжээний хяналтыг сайжруулах – Сүлжээний үзэгдлийн бүртгэлийг (log) хянаж, зөрчлийг хурдан шуурхай илрүүлж, хариу арга хэмжээ авдаг байх

Зөрчлийн эсрэг арга хэмжээ авах – Зөрчлийн эсрэг арга хэмжээний төлөвлөгөөтэй байх, тус төлөвлөгөөг туршсан байх.

Давуу эрхтэй хэрэглэгчдийг хязгаарлах, хянах – Давуу эрхтэй хэрэглэгчдийг нэвтрэлт хандалтыг хянаж, шаардлагагүй эрхийг хязгаарлах.

Эрсдэлийн үнэлгээ хийх – Бүх төрлийн аюул занал, эмзэг байдлыг тооцоолон, эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэлийн эсрэг арга хэмжээ авах.


B-Tech B-Tech

Кибер аюулгүй байдал, Мэдээллийн технологийн аудитын компани

Компани

Үйлчилгээ

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, олимп-5 гудамж, Аюуд таувр, 1502 тоот

Email: info@b-tech.mn

Холбоо барих
© 2025 B-TECH. All rights reserved.