МАБ-ЫН ISO27001:2022 СТАНДАРТЫН ДОТООД АУДИТ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

463414234_882352584083447_1963303401057897038_n

ISO27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны суурь ойлголт, дотоод аудитор бэлтгэх танхимын сургалтыг 2024 оны 9-р сарын 30-наас 10 сарын 4-ний хооронд B-Tech ХХК-тай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтад хамрагдсанаар Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны суурь ойлголт, нэр томьёог ойлгож, стандартын шаардлагуудыг танилцуулах, шаардлага тус бүрээр дадлага ажил хийж, хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.

Суралцагчдад таван өдрийн турш ISO 27001:2022 стандартын шаардлагын дагуу Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (МАБМТ)-д дотоод аудит хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүллээ. Мөн дотоод аудитор хүн хэрхэн ажлаа төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах, хяналт хийх зэрэг мэдлэг, ур чадварыг олголоо. 




B-Tech B-Tech

Кибер аюулгүй байдал, Мэдээллийн технологийн аудитын компани

Компани

Үйлчилгээ

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, олимп-5 гудамж, Аюуд таувр, 1502 тоот

Email: info@b-tech.mn

Холбоо барих
© 2025 B-TECH. All rights reserved.